...
...

Өнөөдөр 17:00 цагаас өмнө татвараа төл

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа өнөөдөр дуусна. Хуулийн дагуу энэ сарын 15-наар дуусгавар болох байсан ч ГТЕГ-аас материал хүлээн авах хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгасан юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд,  ААН өнөөдөр 17:00 цагаас өмнө материалаа өгөхийг татварын албанаас сануулж байна.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил тод болоод байгаа билээ.  

Энэ ил гарсан хөрөнгө бол төрийн бүртгэл, данснаас гадуур байсан хөрөнгө юм. Далд эдийн засгийн энэ хөрөнгийг ил болгож хүндэрч байгаа эдийн засагт нэмэр болгох зорилгоор хуулийг санаачлагчдын тооцоогоор 7-8 их наядын хөрөнгө ил гарна гэж анхнаасаа тооцож байснаас ийнхүү бараг хоёр дахин их хөрөнгө бүртгэл, данс тооцоонд орохоор боллоо.

 “Эдгээр  хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 80 хувьтай тэнцэж магадгүй байна.  Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл сүүдрийн эдийн засагт бараг 80 хувьтай тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө нуугдаж байжээ гэдгийг энэ хууль гаргаж өглөө. Ингэснээрээ Монголын татварын орчин өнгөрсөн 25 жилийн хугацаанд таагүй, хууль эрх зүйн орчин гажиж байсныг харуулж өгсөн.

Хэд хоног гацаанд байсан УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлээд  “Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль” эдгээр гурван хуулийг хэлэлцэж чадвал шинээр мөрдөгдөж байгаа НӨАТ-ын хуультай уялдуулж өгөхөөр төсөл боловсруулсан байна. Тухайлбал, ААНОАТ-ын хуулийг шинэчлэх төсөлд жилийн орлого нь 50 сая хүртэлх аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа 500 мянган төгрөг төлөөд нэг удаа тайлан гаргахаар, 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж 10 хувиар төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авахаар, 1.5 тэрбумаас 10 тэрбум хүртэлх нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж 10 хувиар татвар төлөхөөр,  10 тэрбумаас дээш нь жилд дөрвөн удаа тайлан гаргаж 25 хувиар татвар төлөхөөр төлөвлөжээ.  

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ