Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн таван жилийн хамгийн бага түвшинд хүрсэн бол худалдан авсан алтны хэмжээ мөн хугацааны хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Жилийн эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс импортын 19.8 долоо хоногийн хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа аж. Харин валютын албан нөөцийн нэг чухал бүрэлдэхүүн болох Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 18.2 хувиар нэмэгдэж, 15.1 тоннд хүрчээ. Мөн IV улиралд Монгол Улсын Засгийн газар 7.5 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 161 сая ам.доллартай тэнцэх юанийн бонд, Худалдаа Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд 9.375 хүүтэй, таван жилийн хугацаатайгаар амжилттай арилжаалсан байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Д.Дугтуй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250