...
...

Хулгайчид төсвийн 90 хувийг халааслав

       Төгрөгийн ханш сулрахын хэрээр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж үнэгүйдсээр. Ноён доллар 2025 төгрөгт хүрлээ. Цалин хөлс үнэгүйдэхийн хэрээр амьжиргааны түвшин буурсаар. Бараг нэг их наядын алдагдал амссан төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд Монголын Засгийн газар мөнгөний эрэлд хатаж байна. Төрд орж хулгайн аргаар баяжсан нөхөд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль санаачлан нуун дарж байсан мөнгөө дураараа зарцуулан ашиглах боломж өөрсдөдөө бий болгосон. Өнөөдрийн байдлаар 14.4 их наяд төгрөгийн нууц хөрөнгө ил болсон байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 25-ны байдлаар ДНБ-ий 60 хувьтай тэнцэх их хөрөнгө ил болсон гэсэн үг. Ил гарч байгаа хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 80-90 хувьтай тэнцэх магадлал буй бололтой. Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл сүүдрийн эдийн засагт бараг 90 хувьтай тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө нуугдаж байжээ.  Энэ бол луйвар юм. Нэг гараараа хийж нөгөө гараараа авахын үлгэр явж байдгийг илтгэнэ.

    Хамгийн сүүлд гэхэд Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монголын  Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр 800 сая долларын бонд гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлд найман хувийн хүүтэй арилжаалахаар төлөвлөж байсан төлөвлөгөө Ерөнхий сайдыг огцруулах улс төр өрнөхөд 12 хувийн хүүтэй болж өссөнөөс болоод нурсан гэж Сангийн сайд хэлсэн. “Мазаалай” бондоо гаргаад 800 сая доллар олоод ирсэн бол дотоодын зах зээлд долларын ханш ингэж өсөхгүй байх магадлал байсан. Нөгөө талаар энэ оны улсын төсвийг 3.4 хувийн алдагдалтай баталсан. Энэхүү алдагдал эдийн засагт томоохон дарамт болох нь тодорхой. Сангийн сайдын хэлснээр энэ жилдээ тэтгэвэр тэтгэмж цалин хөлсөө цагтаа олгоод явдаг юмаа гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд гацаж магадгүй нь бололтой. Гэтэл манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө мөнгөний 90 хувь нь нууц, далд хулгайн халаас руу хөвөрч байсан нь илэрлээ хэмээн баярлалдаж суудаг. Энд л урд хормойгоо авч хойтохоо нөхөв гэгчийн үлгэр үргэлжилсээр байх бололтой. Хулгайчийг бариарай гэж хулгайч л хэлдэг гэсэн.  

Эх сурвалж: Breakingnews.mn

Д.Дугтуй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ