Монгол банкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг Зууч компани “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар Шинэ орон сууцны үнийн индекс 18,2 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, өнгөрсөн оноос 10,4 хувиар буурсан үзүүлэлт юм. Тухайлбал Шинэ орон сууцны үнэ энэ сарын байдлаар 2,047,000 төгрөг болж өмнөх сараас 0,2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5,3 хувиар тус тус буурсан байна.
Мөн Хуучин орон сууцны үнийн индекс -1,8 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0,4 хувиар, өнгөрсөн оноос -14,2 хувиар багассан юм. 1м.кв дундаж үнэ 1,910,000 байлаа. Хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ нь энэ сарын байдлаар 83,460,000 төгрөг болж өмнөх сараас 1,0 хувиар, өмнөх оны мөн үеэс 14,6 хувиар тус тус буурчээ.
Харин түрээсийн байрны үнэ 1-4 өрөө байрнаасаа хамаараад 440,000-907,000 төгрөгний хооронд байсан байна.
Судалгаагаар Сүхбаатар дүүрэгт шинэ, хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байсан бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд байсан нь ажиглагджээ.
Орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан байна. Үүнд нөлөөлсөн зүйл нь иргэд 5 хувийн зээлийг хүлээж байгаатай холбож үзэж болно гэлээ. Энэхүү 5 хувийн зээл нь 8 хувийн зээлтэй адил хавтгайд олгохгүй бөгөөд шинэ орон сууцанд өгнө гэх мэт олон өндөр шаардлагыг тавина гэдгийг Монгол банкнаас хэллээ.
эх сурвалж: breakingnews.mn
сэтгүүлч: Б.Янжиндулам
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
vne ogt buuraagvi hudlaa medelel bn