“Khan Resources” компани өнгөрсөн оны сүүлийн гурван улирлын тайлангаа танилцуулж, арбитрын асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа билээ.
Манай Засгийн газар тус компанийн удирдлагуудтай өнгөрсөн оны 12 болон энэ оны нэгдүгээр сард уулзалт зохион байгуулсан боловч Засгийн газрын хүсэлтээр яриа хэлэлцээг хойшлуулсан байна. Одоогоор дараагийн уулзалтын тов гараагүй байна. “Khan Resources” компанийн хувьд Парисын арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулахаар АНУ-ын шүүхэд хандаад байгаа юм.
Харин Монгол Улсын Засгийн газар арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Парисын давж заалдах шатны шүүхэд хандаад байна.
Парисын арбитрын шүүхээс "Монгол Улсын Засгийн газар дээрх компанийн эзэмшиж байсан Дорнод ураны тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл" болсон гэж үзэн, компанийн алдагдлыг нөхөн төлүүлэхээр шийдсэн юм. Одоогоор төлбөрийн хэмжээ ойролцоогоор 106 сая ам.доллар болоод байна. Хүүгийн төлбөр жилд 2.65 сая ам.доллараар нэмэгдэхээр болж байгаа билээ. Засгийн газрын өр нэмэгдэх эсэх шүүх хэр шударга ажиллахаас хамаарна.
Д. Дугтуй
Эх сурвалж: www.Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
or tavisan humuustei tootsoo bodoh tsag boljeee ain
MAXH MAH ene hoyr namyn aavligachidyn tor barij baisan gai odoo ard tumnii nuruun deer achaa bolj uldej baina shuu dee? ted naryg bid tseerluuleh ystoi shuu>?
Yun Zasgiin gazryn or ve. Ard tumnii l or bolno doo.