...
...

Ипотекийн зээлийг тасралтгүй явуулахыг үүрэгджээ

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Ипотекийн зээл, санхүүжилтын ерөнхий журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган албажуулахаар тогтсон билээ.  2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртлэх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд заасны дагуу Монгол банктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн эх үүсвэрийг Монгол банкнаас шилжүүлэн авах, хуульд заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлагыг Монгол банкаар хэрэгжүүлэх, үүнтэй холбоотой гэрээг Монгол банктай байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Ш.Адъяамаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Урьдчилгаагаа бэлдээд хашаа байшингаа зарсан хүмүүс их байна шдээ 8 % хүлээсээр байгаад хамаг мөнгөө түрээсийн байринд өгөөд дуусаглаа . Бушуухан 8% хэрэгжүүлээчээ Баянсэлэнгээ

  • 8% нь яаг хэзээнээс иргэдийн гар дээр хэрэгжих юм болдоо . Бухын доодыг харж үнэг турж үхнэ гэх юм болохвий дээ

Онцлох мэдээ