...
...

Хуурамч тасалбар борлуулсан этгээдэд 5 жилийн ЯЛ ОНООЖЭЭ

БНСУ-ын шүүхээс 25 настай залууд хуурамч тасалбар борлуулсан хэргээр 5 жилийн хорих ял оноожээ.

Гэмт этгээд 2021 оны есдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд өсвөр насныхан болон 20-оод насны залууст к-поп хамтлагийн хуурамч тасалбар борлуулжээ. Үүнээс 230 орчим сая вонын ашиг олсон тэрээр хохирогчдод “Тоглолт үзэх боломжгүй болсон тул тасалбараа зарж байна” гэх тайлбар өгдөг байсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Тэрээр хохирогчдоо твиттерээс ихэвчлэн олдог байсан бөгөөд зарим хохирогчдыг төлбөрөө биеэр төлөхийг шаардсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Гэмт этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн, залилангийн хэргээр ял шийтгүүлж байжээ. Шоронгоос суллагдсаныхаа дараа дахин уг төрлийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн түүнд шүүхээс 5 жилийн хорих ял оноосон байна.

 


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ