...
...

“Луу хүрд” ХХК-ийн барилгын ажилтнууд барилгаас унажээ

Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршал таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23-ны 16:00:25 цагт ирүүлснийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Луу хүрд” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын гадна фасад хийж байсан тус компанийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас  ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж, “Э” Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдээд байна.

Мөн өчигдөр ХУД-т баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд тус хэргүүдийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс  үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ