...
...

“Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзлаа

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.02.22/-нд "Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

  1. Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх
  2. Илүү цагийн хөлс тооцох
  3. Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах
  4. Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжиллаа. Гишүүдийнхээ саналыг нь аваад, нэгтгээд аваад ирж.

Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • yah gej tsagdaatai suudag bnaa tsagdaa tsagiin naiz gej mash unen ug shuu oorosdoo heregt orootsoldhooroo uhej duusdag um bna lee shuu de huniig bolhoor ulam muugiini uzej baij kaip abdag adgiin amitad

Онцлох мэдээ