...
...

ЗАСГИЙН ГАЗАР: Хоолны газар, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг зогсоох эсэхийг шийднэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2021.06.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагаас эхэллээ. 

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул ресторон, хоолны газрыг заалаар үйлчлэхийг хориглох, амралт болон жуулчны баазуудын үйл ажиллагааг түр зогсоох эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Учир нь, Улсын Онцгой комисс өнгөрсөн даваа /2021.06.14/ гарагт хуралдаж, хөл хорио тогтоохгүй, хяналтыг чангатгах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ халдварын эрсдлээс сэргийлж ресторон, цайны газар болон амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан юм. Улсын Онцгой комиссоос гаргасан дээрх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэх юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ