...
...

“Мон-Алтиус” ахлах сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна

Дэлхийд танигдсан монгол иргэнийг бэлтгэдэг ерөнхий боловсролын “Мон-Алтиус” ахлах сургууль хичээлийн шинэ жилийн нээлтийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. 2020.08.21-ний бямба гарагийн 13:00 цагт “Мон-Алтиус” ахлах сургууль дээр болох нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр тус сургуультай танилцах аялал хийж, чадварлаг багш нартай нээлттэй ярилцлага өрнүүлэх боломжтой юм.

Мэдээлэл технологийн эрин үед инженерийн сэтгэлгээтэй чадварлаг иргэнийг бэлтгэхэд эрүүл зөв бие бялдартай, гоо зүйн боловсрол олгох нь чухлаар тавигдаж буй. Иймд “Мон-Алтиус” ахлах сургууль зөв бие бялдартай спорт, урлагийн сонирхолтой сурагчдыг хөгжүүлж, урлаг, спорт, программ хангамж, гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжийг бүрдүүлээд байна. Мөн 2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын нэрэмжит бүжгийн урлагийн анги нээж сурагчдаа орчин үеийн стандартын зааланд төрөл бүрийн секц дугуйланд хамрагдах боломж олгож байна. Сонгон хичээлийг Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар болон олон улсын мастер, дэд мастер багш нар удирдан явуулна.

“МОН-АЛТИУС”-ИЙН ДАВУУ ТАЛ:

Сургалтын зориулалтын анги танхим, стандартын заал, дотуур байртай. Багшлах боловсон хүчин сайтай. Спорт, англи хэл, хятад хэл, программ хангамж, монгол бүжиг сонгон суралцах боломжтой.

 

БАГШ БОЛОВСОН ХҮЧИН:

Монгол Улсын гавьяат багш, гавьяат жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, олон улсын хэмжээний мастер, спортын дэд мастер, магистр, мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш нар хичээл заана.

 

СУРГУУЛИЙН СТРАТЕГИ:

  •  Чанартай боловсрол, Чадварлаг иргэн
  •  Боловсролын үйлчилгээний хүртээмж бодит үр дүн
  •  Хүүхдийн сурах хөгжих таатай орчныг бүрдүүлж ажиллана.

 

ҮНЭТ ЗҮЙЛ:

  •  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  •  Хөгжил, төлөвшил хандлагыг цогц бодлогыг бүтээлчээр хэрэгжүүлэх
  •  Оюунлаг, бүтээлч, чадварлаг иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА:

Эрдэм боловсрол, эх хэлээ дээдэлсэн, дэлхийн аль ч улс оронд сурч, ажиллаж,  амьдрах чадвартай эх дэлхийгээ хайрлах, эх оронч сэтгэлгээтэй, хүсэл зорилгоо эрхэмлэсэн бие хүнийг бэлтгэхэд чиглэнэ.

       

БИДНИЙ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО:

  • Хүсэл зорилгоо эрхэмлэх
  • Бие хүний төлөвшил хандлага
  • Дэлхийн улс орны боловсролд суралцах чадварыг эзэмших
  • Гоо зүй, бие бялдраар дэлхийд танигдсан иргэн бэлтгэхэд хандана.

 

БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ:

Ерөнхий боловсролын “Мон-Алтиус” ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байгаа бөгөөд өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд өөрийн байрандаа бүртгэж байна.


Хаяг:           Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, “Модны 2”, “Мон-Алтиус” сургууль

Утас:           91923138, 99194139

Фейсбүүк: https://www.facebook.com/Mon-Altius-High-school-104409167595376/?epa=SEARCH_BOX

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ