...
...

Д.Эрдэнэбатад долоон жилийн ял оноож, эхнэрийг нь цагаатгалаа

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч буюу Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 5-ны өдөр эхэлж, хоёр өдөр үргэлжилсний эцэст шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт таван жил, мөнгө угаасан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ял оноосон бол түүний эхнэр Д.Сэргэлэнг цагаатгаж шийдвэрлэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ