...
...

Япон далайн усанд задардаг нийлэг уут бүтээжээ

Японы “Mitsubishi Chemical” компани далайн усанд задардаг нийлэг уут бүтээжээ. NHK сувгийн мэдээлснээр, эдгээр уутыг чихрийн нишингэ орсон материалаар хийсэн байна. Барьж үзэхэд эл уут ердийн нийлэг торноос ялгагдахгүй аж.

Өдгөө тус компани шинэ бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Байгальд ээлтэй эл уутны үнэ хэмжээнээс хамааран дунджаар 12-50 иен байх гэнэ. Энэ нь ердийн гялгар торноос зургаа дахин өндөр үнэ юм. “Mitsubishi Chemical” компани шинэ бүтээгдэхүүн нь далай, тэнгисийн бохирдолтой тэмцэхэд өөрийн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Японд энэ сарын 1-нээс эхлэн бүх дэлгүүр нийлэг уутнаас төлбөр авч эхэлжээ. Зарим дэлгүүр байгальд задардаг био материалаар хийсэн уутыг үнэгүй санал болгодог болжээ. Гэхдээ ихэнх худалдан авагчид өөрсдийн тортой ирж, үйлчлүүлдэг байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ