...
...

Хүүхдийн мөнгө МАРГААШ дансанд орно

Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэзээ дансанд шилжиж орохыг Төрийн банкнаас тодруулахад  “Маргааш буюу зургаадугаар сарын 23-нд орно”  гэж байна.

Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхдэд  сар бүр  олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс  аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд  1,144,630 хүүхдэд  Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж байсан. Тэгвэл энэ сарын Хүүхдийн мөнгө 23-ны өдөр дансанд шилжиж орох нь.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ