...
...

Коронавирусийн тухай анх мэдээлсний төлөө шийтгүүлж байсан эмч нас баржээ

Үл танигдах халдварт өвчин тархаж буй талаар анх сэрэмжлүүлснийхээ төлөө худал мэдээлэл тараасан хэрэгт унаж байсан эмч БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын улмаас нас баржээ.

Ли Вэньлян гэгч эмч Уханийн Төв эмнэлэгт ажилладаг байжээ. Нэгдүгээр сарын 11-нд бикроблогийн Weibo сайтад тэрээр ханиалгаж, өндөр халуурч буй талаар бичиж байсан бол энэ сарын 1-нд хамгийн сүүлийн удаа тэр коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон тухай мэдээлсэн байна.

Лигийн зүрх пүрэв гарагийн орой 21.30 цаг орчимд зогссоны дараагаар эмч нар хүчил төрөгчийн эрчимт эмчилгээ хийсэн ч баасан гарагийн өглөө 2.58 цагт 34 насандаа өөд болжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд Ли Вэньлян WeChat сүлжээгээр хамт ажилладаг эмч нартаа Хуанань далайн бүтээгдэхүүний зах дээр SARS буюу амьсгалын цочмог халтай хамж шинж өвчний долоон тохиолдол батлагдсан тухай бичиж байжээ. Тухайн үед Ли энэ халдварт өвчин шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэнийг мэдээгүй байв. Ли эмчийн пост Хятадын олон нийтийн сүлжээгээр тархаж, олон нийтийг сандаргав.

Маргааш өдөр нь Ли болон халдвар гарсан талаарх мэдээллийг түгээсэн долоон эмчийг цагдаагийн газарт дууджээ. Тэдэнд сануулга өгч, цаашид нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх ийм худал мэдээлэл тараахгүй байхыг хатуу анхааруулсан байна.

Гэсэн ч арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын эрх баригчид Ухань хотод үл танигдах уушгины хатгалгаа гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна. Судлаачид энэ өвчин шинэ төрлийн 2019-nCoV коронавирусээр үүсгэгдсэн болохыг хожим нь тогтоосон билээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ