...
...

Улаанбаатарын багачуудад АНУ-ын Тэнгисийн цэргүүд бэлэг хүргэлээ

Өнөөдөр Зул сарын баяр. Христийн шашинтнуудын хамгийн гол баяр болох энэ өдөр Исус Хритосыг мэндэлсэн гэдэг бөгөөд 431 онд анх Зул сарын баярыг тэмдэглэхээр болсон хэмээдэг. Жил бүрийн энэ өдрийг угтан АНУ болон дэлхий даяар элчин сайдын яамдууд дахь Тэнгисийн явган цэргийн командлал хүүхдүүдэд бэлэг цуглуулж, бэлэглэдэг уламжлалтай.

Энэ дагуу өнөөдөр Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Тэнгисийн явган цэргийн бүрэлдэхүүн Элчин сайд Клеческитэй хамт Улаанбаатар хотын хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ.

 


Зул сарын баярыг дэлхийн 140-өөд орон албан ёсоор тэмдэглэдэг гэсэн мэдээлэл байдаг. Европын зарим оронд Зул сарын баярт нэг сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж, айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Мөн айлууд үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байна.

Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай.

Зул сар хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр. Учир нь Санта Клаус буюу өвлийн өвгөн аав ирж бэлгээ тараадаг гэдэг. Зул сарын баяр болохын өмнөхөн хүүхдүүд өвлийн өвгөнд өөрийн хүсэл, ямар бэлэг авмаар байгаагаа бичин илгээдэг уламжлалтай. Санта Клаус хүүхдүүдийг унтсан хойно нь ирж гацуур модны дор бэлгийг нь үлдээгээд явна. Зарим орнуудад бэлгийг нь оймсонд нууж тавьсан хэмээдэг.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ