...
...

DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэнд урьж байна

DJ Бодьхүүгийн "Дуугаар илэрхийлэгдэх дүрс" үзэсгэлэн гарах гэж байна.

ХААН банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийг 2017 оноос санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

“Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” ("A vs V" by Bodikhuu) үзэсгэлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 28-наас ирэх сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд зохион байгуулагдах гэж байна.  
Үзэсгэлэнгийн үеэр чөлөөт бүжгийн болон орчин үеийн хөгжмийн тухай олон сонирхолтой эвентүүд зохион байгуулагдана.

FACEBOOK EVENT: AUDIO vs VIDEO by Bodikhuu

Утас: 11319017, 11319015 89070887

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ