...
...

#Pray4Dulguun: ЗАЛУУ ҮЕИЙНХЭН хандивын тоглолт зарлалаа

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа юм. 

Түүний эмчилгээний зардалд хүн бүр оролцоо нэмж, найз нөхөд, хувь хүн, албан байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна. 

Энэ удаад #Pray4Dulguun аянд О.Дөлгөөний дунд сургуулийн ангийнхан буюу Биеийн тамир, спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн анхны төгсөлтийнхөн нэгджээ.

Тэдгээр залуус "Хандивын тоглолт" эвент санаачилсан бөгөөд “MNG” эвент, “Hypeman entertainment” хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Тоглолт зургаадугаар сарын 29-ны 19:00 цагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн "Хар сувд" онгоцон дээр болно. Та бүхэн О.Дөлгөөнд бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл тус тоглолтыг үзэж, түүний эмчилгээнд дэм болоорой. 

Тоглолтод урилгаар оролцох залуу хамтлаг, дуучид

-Wolfizm

-Don Dior

-Jacool

-Vandebo 

-Maberrant

-Lil Thug E

-Mrs.M

-Fla

-Gurvel

-Nimba

-OG MOB

-Pacrap

-Хишигдалай

-Зоригт

-Наки

-Жүжигчин Т.Бархүү

-Тэнүүн

-Чойжоо

-Ariu (Voice of Mongolia)

-Илбэчин Ононмөрөн

-MC Sodoo (UB Comedy)

-MC, Jijgee (+17)


Тасалбарын үнэ 20000 төгрөг ба бүх орлогыг 100% О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлана. 

Фэйсбүүк эвент:

https://www.facebook.com/events/1785024504934386/?ti=cl

Хамтрагч байгууллагууд

MNG event                                   

 

Hypeman Entertainment   

Хар сувд

Зиндаа.мн

Холбогдох утас: 89090820

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ