Эрэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 39 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 15 дахь удаагийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр эхэлсэн билээ. Өнөөдөр тэмцээн өндөрлөх учиртай. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болж, аваргуудаа тодрууллаа. Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд” зэрэг 23 биеийн тамир, спортын хороо, клубын бөхчүүд өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн УАШТ-ний үеэр олон сонирхолтой барилдаан болж, шилдгүүд ялагдал хүлээсэн юм. Тухайлбал, эмэгтэй 48 кг-ын жинд дөрөвний нэгийн барилдаанд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал өрсөлдөгчөө шидэж 4 оноо авсан ч хариу мэхэнд