Б.Шижирбат өнөөдөр “Asian got talent”-ын тайзнаа сүүлчийн хүчээ шавхана. Азийн шилдэг есөн авьяастны нэгээр шалгараад байгаа түүний хувьд өнөөдөр амьдралынх нь чухал өдөр байх нь дамжиггүй. Учир нь тэрбээр өнөөдрийг хүртэл шургуу хөдөлмөрлөснийхөө үр дүнг үзэх болно. Шоуны ялагч болбол 100 мянган ам.долларын эзэн болох юм. Өнөөдөр түүний өдөр байгаасай хэмээн монголчууд бүгд дэмжиж, залбирч байгаа билээ. Түүнд амжилт хүсье.
Дахин сануулахад, Б.Шижирбаттай нэг хэсэгт таарсан оролцогчдоос Индонезийн оролцогч, дуучин, босоо ятгачин Анжели Жюли шүүгчдийн сонголтоор финалд өрсөлдөх эрхтэй болсон бол удаах хоёр оролцогчийг үзэгчдийн саналаар шалгаруулсан байна. Түүний нэг нь “гэрэлтэй бүжиглэгч”, манай авьяастан Б.Шижирбат бол нөгөөх нь Филиппиний битбокчин Нейл Рей Гарсия Лланес юм. Тэд өнөөдрийн шоунд юу чаддаг бүхнээ үзүүлэх болно.