Саяхан болж өндөрлөсөн Ой тогтооолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид бахдам амжилт үзүүлж багаараа тэргүүн байрыг эзэлж дэлхийн хэд хэдэн рекордыг шинэчлэн тогтоосон гайхалтай мэдээтэй эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа 4 тамирчин Хятад улсад зохион байгуулагдаж буй Оюун ухааны спортын шилдэгүүдийн дунд зохион байгуулагдаж буй 100,000$-ийн шагналын сантай тэмцээнд оролцохоор явсан. Өчигдөр эхлэсэн тус тэмцээнд манай тамирчид мөн л амжилттай оролцож одоогийн байдлаар дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоож Гиннессийн номонд бичигдэхээр болоод байгаа ажээ. Гадны улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн тэднээс тасралтгүй ярилцлага авах санал илгээсээр байгаа бөгөөд дэлхийн шилдэг 320 гаруй тамирчинг ийнхүү Монголчууд манлайлсаар байна.



Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Хүүхдүүд минь Монгол хүүхдүүд минь та нараараа бахархаж байна