...
...

Р.Эмүжин "Ерөнхий сайдаасаа нуулаа гээд хөгжлөө юу, Нэртэйгээр нь наад Хүрэлсүхийгээ долоочихооч! "

"Ховор хүмүүс" кинон дээр гардаг "Шинэ хувцасаа өмсөж, ширээнийхээ бүтээлгийг дэвсээрэй" гэдэг үг хэн бүхний чихэнд танил сонсогдож байгаа биз ээ. Гаднаас хүн ирэхэд аль байгаагаа дэлгэж байж болох хамгийн сайхнаараа угтах нь зочноо хүндэлж буйн илрэл хэдий ч зарим тохиолдолд болж бүтэхгүй байгаагаа үнэнээр нь харуулах нь зохистой мэт. Саяхан Монгол Улсын Ерөнхий Сайд хотын захын хорооллоор явж ард  ард иргэдийн аж байдалтай танилцахаар явжээ. Түүнийг тосон авахаар бэлдэж хамаг гоё дээрээ тавьсан иргэд нуусан асуудлуудаа хэрхэн шийдүүлж чадах билээ? Энэ тухай сэтгүүлч Р.Эмүүжин өөрийн цахим хуудаснаа : 

"Толгойтын замд анх удаа давс цацав. Бас анх удаа хогоо хэдэн өдрийн турш цэвэрлэж, тонн тонноор нь ачуулав. Арай л Ерөнхий сайдын өмнө алтаар зам тавьж мөнгөөр хөшөөг нь босгосонгүй. 65-р сургуулийг бүрэн "усанд оруулж", ядмагхан айлын ядруухан зүс царайтай хүүхдүүдээ тас нууж, таг гөлийв. Гурван ээлжээр хичээллэдэг гэдгээс бусад бүх асуудлаа хогийн савандаа чихээд холоо аваачиж хаяв. Яадаг юм, наадах чинь Хэнтийн эгэл ардын хүү. Тээврийн жолооч аав, ээжтэй. Хотын захын хорооллын оршин суугчид зутруухан өвөлжиж, гундуухан аж төрж буйг Ерөнхий сайдаасаа нуулаа гээд хөгжлөө юү. Ард түмнийхээ аргагүй бодит байдлыг харах эрх чөлөөг нь юунд ингэж хааж боож байдаг юм. 65-р сургуулийн эргэн тойрны гурван гудамжнийхан гурав хоног л шуугиж байна даг. Нэртэйгээр нь наад Хүрэлсүхийгээ долоочихооч! Ерөнхий сайд юм чинь амттай л байгаа байлгүй" хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна. 

 

 

Б.Болор 
Эх сурвалж : Breakingnews.mn
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Хэлэхгүйгээр, гэнэтийн байдлаар очиж ажил төрөл, нөхцөл байдалтай танилцвал үнэн төрх нь харагдах байсан. Хүрэлсүх ч үүнийг сайн мэдмээр юм тойрон хүрээлэгчид нь зохион байгуулж дээ

  • Яах вэ? жоохон ч гэсэн хогноосоо салж хийвэл болдог л юм байна гэдгийг харуулсан байна Өөр айлгадаг хүн байвал 7 хоногт нэг удаа очиод байвал наад дарга захирал нар чинь ажлаа хийгээд байх юм биш үү?

  • sotsializmiin ueiin ingej tenegtdeg zangaa hezee bolhin bol doo hehe

  • Хойд солонгосын дүр зураг яг мөн дөө.

Онцлох мэдээ