Монголын рок попын ертөнцийн өвөрмөц нэгэн өнгө төрх болсон охидын "KIWI" хамтлагийн экс гишүүн Энхзол "Яг түүн шиг" шоунд оролцож өөрийн чадварыг дахин гайхуулсан билээ. Хамтлагаасаа гарснаасаа хойш боловсролоо дээшлүүлж хувийн амьдралаа зохиогоод байсан тэрээр нөхрөөсөө салж ганц бие амьдралыг эрхэмлэх болсон. Тэрээр энэ тухайгаа
"Би анх гэрлэж байхдаа жоохон яаруу сандруу гэрлэчихсэн. Тийм болохоор одоо жоохон хашир болчихсон байж магадгүй. Тийм болохоор одоо шууд нэг хүнтэй нийлээд хамт амьдрана гэхээс жоохон айдаг болсон байж магадгүй. Бид хоёр Америкд гэрлэсэн. Би Нью-Йоркд дөрөв таван жил ирэн очин амьдарсан. Бид хоёрын гэрлэлт дөнгөж танилцаад маш сайхан романтик дээрээ байсан үе дээрээ болсон. Муу сайнаа мэдэлцээгүй яарч сандраад суугаад хамт амьдраад эхлэсэн чинь бид хоёрын сонирхол, ирээдүйн зорилго гээд л юу ч нийлж өгөхгүй байсан. Тэгээд л санал зөрөлдөөд нэг нэгнийгээ сайн ойлгож чадаагүй юм болов уу л гэж одоо боддог. Тэрнээс биш тийм муу хүн бол биш, бид хоёр хэрүүл уруул хийгээд зодолдож бариад салсан юм байхгүй. Одоо хүнтэй суух гэхээр үеийн залуучууд бүгдээрээ эхнэр хүүхэдтэй байна. Надтай нас ойролцоо, дээшээ ах хүмүүс, дүү хүмүүс хүртэл бүгд эхнэр хүүхэдтэй болсон байна. Тэгэхээр одоо надад хэдэн насны ямар хүнтэй үерхэх нь асуудал болоод байна. Сонголтын хувьд маш хэцүү болсон байна. Намайг хүүхэдтэй, хүүхдээ нуудаг гэж их хэлдэг. Тийм зүйл байхгүй. "
хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ухаан мулгуу айлгүй алцгарааса болж өөрийхөө бурханаас өгсөн бэлэгийг голж хаячихаад. Хүний гэр бүл саринуулж үр хүүхдийн зовлон дээр бүжиглэдэг ийм үйлийн үртэй нөхдүүд их байна а.
Ene xyyxen nexergyi gants bie emegtei nexer xaij baina gej eeriigee surtalchilaad baigaa yum yy
Jaahan gedeg ni bichgiin hel .zarim nutag joohon gej heltsdeg.Mongol maani yamar tim bilee
Жаахан гэдэг үг байдаг жоохон гэж буруу
жоохон гэж монгол үг байдаг юм уу? жаахан гэдэггүй билүү.