...
...

Хөтлөгч Н.Хулан "Би яг үнэн өөрийнхөө аз жаргалыг өөрөө босгочихсон"

"UBS" телевизийн чадварлаг хөтлөгч нарын нэг Н.Хулан телевизийн салбараа орхиод удаагүй байгаа билээ. Загварт эргэлт буцалтгүй дурласан тэрээр өөрийн дэлгүүрээ нээж хувийн бизнесээ эрхлэх болсон. Хэдийгээр телевизийн салбараас хөндийрсөн ч гэсэн түүнээр шинэ жилийнхээ арга хэмжээг хөтлүүлэх гэсэн хүмүүс утас цохих болжээ. Өөрийн жинхэнэ хүсэл сонирхлыг олсон тэрээр энэхүү саналд ямар хариу өгөхөө шийдэж чадахгүй байгаа бололтой өөрийн цахим хуудаснаа : 

"Хөтлөх үү, эс хөтлөх үү...гээл гайхаал сууж байна.

Би уул нь шинэ жил, баяр ёслол хөтлөхөө болиод тэтгэвэртээ гарсан. Телевиз радиогоор ч гаралгүй 2-ийн 2 жил өнгөрчихөөд байхад л намайг мартахгүй залгаад, шинэ жилдээ урьж залаад байхад нь би уул нь гомдоомооргүй байдаг. Гэхдээ тэгээд очлоо гэхэд /мөнгө нь хаа юм дээ, тэ?/ тэр орой, 3 цаг гаруй тайзан дээр, хүмүүсийн урд, гэрлийн дор байгаад би аз жаргалтай байх уу? Тэр мэдрэмж, тэр тансаглал надад баяр баясал төрүүлэх үү? 
Би яг үнэн өөрийнхөө аз жаргалыг өөрөө босгочихсон юмаа, тэндээ шалаа угаагаад ч хамаагүй жилийн 4 улирал жаргадаг юмаа..
Тэгэхээр харин мэдэхгүй байнаа...хэхэхэ" 

хэмээсэн байна. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • hywtasaa buren tohiryylaad umchihuj chadahgui bj yin chadbarlag be uuriiguu ih andyyrch bna da 2 jiliin daraa humuus buur martsan shuu chamaig uuriiguu bitgii reklamd tsarai myyt mini

  • Хэ Энэ хүүхнийг хэн гэдэг юм бэ танихгүй юм байна. Хэлээ хазсан нэг эргүү юм байсан мөн үү. Юун чадварлаг хөтлөгч вэ санахгүй л юм байна даа. КККК

  • Бичиж байгаа зүйлээ найруулаад бичиж чадахгүй тэгээд хөтлөгч хийх гээд байдаг .даль даль гэсэн хэлээ хазсан хэлгий, дуураймал юмнууд

  • Цаг үетээгээ тааруулаад л өөрийгөө суртачлах гээд байгаа борлогдохгүй бараануудыг санагдуулчихлаа. 2 жилийн хугацаанд чам байтугай ЧАДВАРТАНГУУД НЬ гарч ирээд байраа эзэлчихсэн шүү дээ эрхэм АНДУУРАЛ гуай

  • нэг л их өөрийгөө магтсан хүмүүс байх болж хиймээргүй байвал тэгээд болиоч дэ больж чадахгүй хүнээр гуйлгуулах гээд байгаам уу хаашаа юм идсэн хоол бодсон бодол болгоноо л ил гаргаж бичээд байдын тэнэг юм шиг

Онцлох мэдээ