ЛИЙРТЭЙ ЦАЙ
Хэрэв таньд ханиалгах, хоолой өвдөх зовиур байгаа бол ханиалга дарах, тайвшруулах, бөх бат унтахад туслах цайны жорыг танилцуулъя.
Орц: Дунд зэргийн нэг ширхэг лийр, Зөгийн бал хоёр халбага, Цагаан гаа 1-2 ширхэг, улаан чавга 4-5 ширхэг, ус 2 аяга.
Цайгаа бэлтгэх арга: Лийр болон чавгаа угааж жижиглэн хэрчээд усандаа хийж 30 минут тагтай саванд зөөлөн галаар буцалгана. Сүүлийн 10 минутад цагаан гаагаа хийнэ. Цайгаа аягалаад уухдаа зөгийн балаа нэмнэ. Ингээд өдөрт 2-3 удаа халуун бүлээнээр ууна.
УЛААН ШОШНЫ ШӨЛТЭЙ ЦАЙ
Энэхүү цай ханиалга дарж, дархлаа дэмжих үйлчилгээтэй.
Орц: Улаан шошны шөл 200 гр, цагаан гаа дөрвөн хэрчим, улаан чавга гурван ширхэг, гүнжидийн үр хоёр халбага, бор бурам амны том халбагаар гурав, ус 500 грамм.