Хүн бүхэн ажлын ачаалал ихтэй байдаг тул цагаа үр дүнтэй өнгөрөөхийг хүсдэг шүү дээ. Тухайлбал цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, ажил амьдралаа зохицуулж сурснаар амжилтанд хүрэхэд нэг алхмаар ойртож, стрессгүй эмх цэгцтэй амьдрах үндсэн нөхцөл болно. Заримдаа хийх шаардлагатай олон ажил нэг дор овоорч цаг хугацаа байхгүй мэт санагддаг. Тиймээс хэрхэн үр дүнтэй байх дараах аргыг санал болгож байна.
Зорилго тавих: Хэрэв та тодорхой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх аргаа олохгүй байгаа бол түүндээ хүрэх зорилго тавих хэрэгтэй. Эхнээс эмх цэгцтэй дэс дарааллан юу хийхийг хүс ч байгаагаа бичих хэрэгтэй. Мөн зорилго бүр дээрээ тодорхой хугацааг оноож өгөх шаардлагатай. Энэ нь ажил үүргийг тань зөв зохистой хэрэгжүүлэхэд тусална.
Үе шатанд хуваах: Тодорхой төлөвлөж бичсэн зүйлээ үе шатанд хуваах хэрэгтэй. Тухайлбал ажил даа явахаасаа өмнө эсвэл ажлын дараа заавал ч хийж дуусгах, өөрийгөө хөгжүүлэх хобби буюу усанд сэлэх, ном унших гэх мэт төлөвлөгөөнд орсон ажлаа дуусгах хэрэгтэй.
Өөрийгөө маягт зоригжуул: Энэ нь ажлаа хийж дуусгах үр бүтээмжтэй байх дадлыг танд олгоно. Та заавал робит эсвэл машин шиг хурдан шаргуу бүхнийг ямар ч саад бартаагүй хийнэ гэж итгэх хэрэггүй. Аливаа ажил төлөвлөсөн зүйлд чинь урьдчилан таамаглах аргагүй саад бэрхшээл тулгарч болно. Тэрийг давж гарах хэрэгтэй. Тиймээс ямагт өөрөө өөрийгөө зоригжуул, урам зоригоор хангаж байгаарай.
Тогтмол завсарлага авах: Өөрөө өөрийгөө ямагт эрч хүч, урам зоригоор хангахын тулд та хэсэг хугацаанд завсарлаад үзээрэй. Эхлээд дасгал хөдөлгөөн хийх ч юм уу, өөрийгөө амраах тийм л дадлыг бий болгоорой.
Э.Ундрах
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
heregtei medeelel bna