Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ өдрүүдэд бага насны хүүхдүүд ханиад томуу тусах нь элбэг байдаг. Тэгвэл та бүхэнд тус болох үүднээс нэгэн залуу ээж аль болох эмгүйгээр хүүхдээ эдгээх жороосоо хуваалцжээ. Тэрээр "миний хүүхдээ эдгээх жор (санаа аваарай)
- Ус
Юуны түрүүнд ус араас нь мөлхөж байгаад ч хамаагүй өгнө дөө, тэгэхээр шээс нь хүртэл цав цагаан болоод ирдэг, нэг дусал ус бүр үрийн минь биед ороод гарахдаа нэг ширхэг вирус авч гардаг гэж боддог болохоор хэдий их ус өгнө төдий их вирус гарна ххэ.
- Амраах
Аль болох тайван орчинд байлгахыг хичээдэг. Мөн сайхан унтах бүх орчинг бүрдүүлж тултал нь амраах. Утас зурагт үзвэл ядрах учир бүх юм унтраалттай байж үр амрана.
- С витамин
Өгдөг эм маань энэ шүү дээ,
- Хоол
Тахианы шөл, адууны махтай аарцтай шөл, битүү шөл, нарийн ногооны шөл гээд л ядаж байхад би өөрөө шөлөнд нугасгүй ххэ
- Хорио
За өвдлөө сахартай цай хүртэл хорионд орно чихэр шокалад ундаа яаж ч уйлж байсан өгөхгүй
- Инээд
Охиноо аль болох инээлгэх гэж хичээнэ дээ, инээлгэх гэдэг маань дархлааны эм л гэж бодогддог ххэ, би инээлгэнэ дараа нь аавынх нь ээлж гээд л...
- Утлага
ойрд би их утдаг болоод байгаа, хөнгөн үед нь зүгээр натригаар хүндэрвэл эмтэй, (утлагын аппаратаар)
Зиак нэг иймэрхүү аль болох эмгүй эмчилгээг эрхэмлэдэг эгэл жирийн ээж энд бодогдсон бодлоо эрээчээд тавьчихлаа" хэмээн нийтэлжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250