...
...

Хэрхэн сэтгэл гутрал, стрессээс хялбар гарах вэ?

Өнөөгийн нийгэмд хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг, өсвөр үеийнхний гадуурхал, сэтгэл гутрал гэх мэт олон саад бэрхшээл тулгараад байна. Үүний цаад талд нөгөө л хүүхэд хүчирхийлэлд өртөх, амиа хорлолт, сэтгэл гутралаас үүссэн олон сөрөг дагаврууд нийгэмд гаж буруу урсгалыг бий болгож байна. Ялангуяа олон нийтийн сүлжээнд бие биендээ сөрөг муу муухай үг хэлж, үнэн худал нь үл мэдэгдэх гүтгэх доромжлолын шинжтэй мэдээлэл их тархдаг болсон. Тухайлбал бид санаатай, санаандгүй бие биендээ хэлсэн мөн олон нийтийн сүлжээнд тараасан бусармаг муу муухай үгс нийгэмд сөрөг хандлагыг бага ч болов үүсгэх шалтгааныг бий болгоод байна.

Эдгээрийн цаад шалтгааныг дурдвал маш олон. Угтаа энэ нь хүний сэтгэл зүйн олон асуудал, доголдлоос үүсэж байна. Тиймээс танд хэрхэн сэтгэл гутрал, үзэн ядалт, стресс буюу уур бухимдлаас гаргах хэдхэн үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Та сэтгэл гутрал, стрессээс түргэн ангижирч өөртөө болоод бусдад эерэг хандлагыг авчраасай хэмээн хүсэж байна. Учир нь хүн бүхэн зүрх, сэтгэл дотроо тайвшрал, гэрэл гэгээг авахыг хүсдэг шүү дээ. Нийгэм та биднээс шалтгаална.

1. Нарны цацраг таны сэтгэлд гэрэл өгч чадна

Нар бол байгалийн бүхий л зүйлсийг ивээн тэтгэж байдаг гол эх үүсвэр билээ. Наргүйгээр дэлхий ертөнцийг төсөөлөөд ч хэрэггүй. Нар зөвхөн бид нарт гэрэл гэгээг өгөөд зогсохгүй таны сэтгэлд бага ч болов гэрэл гэгээг нэмнэ гэдэгт итгэж байна. Үүний тулд хамаг анхаарлаа нар руу төлөврүүлж удаан гэх чин нарны өөдөөс харж гүнзгий амьсгаа авч гарган нарыг ажиглаад үзээрэй. Та сайхан тайвшралыг авах болно.

2. Цэвэр агаар буюу салхийг мэдэр Салхи хүний биед төсөөлөхийг аргагүй эрч хүч, ариусалыг өгнө.

Үүнийг та нээх их мэдэхгүй байх. Та гэр бүл найз нөхөдтэйгөө агаар салхинд гарч үзсэн л биз дээ. Агаар салхинд яваад ирэхэд нэг сайхан сэтгэл санаа чинь өөдрөг хамаг муу, муухай сөрөг бодлоо мартаж сайхан эрч хүчтэй болдоггүй гэж үү. Цаад шалтгаан нь хэзээ ч тайлбарлашгүй салхины нууцанд оршиж байна. Та цэвэр агаар буюу салхийг нэг мэдрээд үзээрэй ганц минут зогсоод мэдрэн гэсэн үг биш. Санаа сэтгэл тайван болоод хамаг муу, муухай сөрөг бодлуудаа салхинд гээж байна гээд төсөөлөөд үз. Сэтгэл уужрах, эрч хүч орох хүртлээ зогсоод үзэхэд илүүдэхгүй. Ганц удаа юм уу эсвэл ганц минут зогслоо гээд шууд бүх юм алга болохгүйг санаарай. Хэрэв хотоос гарч чадахгүй байгаа бол уутаа хамгийн бага байдаг үеийг сонгож агаарт гарч болно.

3. Өөрийн хүчээ мэдэр Орчлон ертөнцөд та ганцаараа биш ээ.

Танд тохиолдсон асуудал хэн нэгэн хүнд тохиолдож л байдаг. Тийм учир хэн нэгэнд гомдож, үзэн ядалт бий болгохоос сэргийлэх хэрэгтэй. Энэ нь танд л муу. Аливаа хүнд сайн, муу хоёр тал байдаг. Аль нэгийг нь сонгох нь таниас л шалтгаална. Та сайн хүн байгаад хэн нэгэнд сайн сайхан зүйлийг өгч чадвал эргээд тэр нь ирдэг юм шүү. Тэгвэл та бүтэлгүйтэл, азгүй байдалтай нүүр тулах нь ховор. Үүний тулд эхлээд өөрөө өөрийгөө сонсож, ажиглах юу хүсэж байна түүнийгээ ил болгож өөрөө өөрийгөө нээж ганцаардал, азгүйтэлээс өөрийгөө аварч болно. Үүний тулд эхлээд сайхан тайван байх. Гэхдээ энэ арга нь хийхэд хэцүү байгаа бол аль болох өөрийгөө тайвшрах арга замуудыг сонгох хэрэгтэй. Яагаад сайхан цэлгэр уудам хөх тэнгэрээ харж, ширтэж болохгүй гэж. Удаан хараад ажиглаад эхэлбэл таны сэтгэл санаа чинь аяндаа дээрдэж юу хийх ёстойгоо ойлгож эхэлнэ. Хэрэв та итгэхгүй байгаа бол туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу?  Танд амжилт хүсье.

Э.Ундрах

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ