...
...

JCI Импакт сургуулийн орчны эрсдэлийг бууруулахад дэмжин ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан JCI Импакт салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч Л.Одсүрэн нар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах санамж бичиг үзгэллээ.

БСШУСЯ-наас 2018 онд ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан. Сургуулиудын 13 хувь нь их эрсдэлтэй, 74 хувь нь дунд эрсдэлтэй, 13 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Энэ дагуу хүүхэд хамгааллын олон ажил арга хэмжээг яамны зүгээс бодлогын төвшинд авч хэрэгжүүлж байгаа юм.

Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “Хүүхдийн аюулгүй орчинд сурч, хөгжих, хайрлагдаж хүндлэгдэх суурь хэрэгцээг хангах нь хамгийн чухал. Ийм чухал ажилд хамтран олон нийтэд нөлөөлөх, сургуулийн эрсдэлийг бууруулахаар зориглосон JCI Импакт салбар байгууллагын гишүүдэд талархаж байна. Сургууль дотуур байр их, бага эрсдэлтэй байна гэхээсээ илүүтэй огт байлгахгүй байх нь чухал. 2019 онд та бүхэнтэй хамтран ажилласнаар их эрсдэлтэй сургуулиудын эрсдэлийг бага болгох, бага эрсдэлтэй сургуулийн эрсдэлийг байхгүй болгосон үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Би өөрөө JCI байгууллагын бүтээгдэхүүн. ЖиСиАй-чууд бол онцгой сахилга бат, онцгой зарчим, онцгой хариуцлагатай манлайлагч залуус юм. ЖиСиАй-чууд бол авлига ашиг сонирхол, хүнд суртлаас ангид нийгэм, хойч ирээдүйн төлөө нүүр бардам ажилладаг “гэрлүүд” юм. Бидний хамтын ажиллагаа ч мөн Боловсролын салбарт гэрэл нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ