...
...

ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой

 

 
Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Зургаан цагаан мэнгэтэй, Цагаан нохой өдөр
Аргын тооллын: 2019.1.13, Ням гараг
 
Билгийн тооллын: 7
 
Наран ургах шингэх: 08.34-17.26
 
Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
 
Барилдлага: Үхэх
 
Шүтэн барилдлага: Сэрэхүй
 
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ