...
...

М.Энхболд 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг батлав уу?

УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын бичлэгийг худал эвлүүлэг гээд хэлчихэж чадсангүй. Тэгэхээр 60 тэрбумын хэрэг үнэн болж таарах нь уу?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж, Төрийн ордонд суулт хийсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга дээрх дөрвөн гишүүнийг өрөөндөө хүлээж авч уулзах үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын төрийн сүлд, Монгол Улсын төрийн далбаа, Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө М.Энхболд дарга аа, та 60 тэрбумын бичлэг дээр байгаагүй гэдгээ хэлээд өгөөч. Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Таны дуу биш үү? Та миний нүд рүү харж байгаад хэлчих. Та үнэхээр тэр бичлэгт байгаагүй юм уу? Монголын ард түмний өмнө чин сэтгэлээсээ хэлчих” хэмээн тулгасан. Харин үүнд УИХ-ын дарга М.Энхболд хариу дуугаралгүй "Шаардлага гэж үзье" гэчихээд босоод явчихсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд хариу хэлээгүй тул УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш гэж хэлж чадахгүй, миний нүд рүү харж чадахгүй байгаатай адилхан танд байгаа хууль хяналтын байгууллагын бүрдүүлсэн энэ бүх цаас бол худал хуурмаг” хэмээгээд 60 тэрбумын хэргээр түүнийг “мэлзэж” байгааг хэлсэн юм.

Өмнө нь М.Энхболд АТГ-ын шийдвэрийг үндэслэн 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хэлдэг байсан бол энэ удаад ган хийх ганц дуу гаргасангүй. Тэгэхээр хүний нүд рүү харж байгаад “мэлзэх” хэцүү байдаг бололтой.

Б.Болд

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • 60 тэрбумын бичлэг дээр байгаагүй гэдгээ хэлээд өгөөч. Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Таны дуу биш үү? Хамтрагч нь МАН ын бага хурал дээр үнэн гэж хэлсэн бичлэг байгаа. ҮНЭНД бариулж байна. ОДОО чимээгүй огцрох бичгээ өгөх ганц гарц байна.

  • Нөгөө Сундуйн хүлээн зөвшөөрсөн бичлэг хайчсан бэ?????? Хүлээн зөвшөөрсөн ш дэ. Харин 2-3 хоногийн дараа Энхболд мэлзэж хуурамж бичлэг гэсэн булзааруулсан юм хэлж эхлэсэн шүү!!!!!!

Онцлох мэдээ