Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах, болзолт уралдааны хэрэгжилтийг хангахтай холбогдуулан мэдээлэл хүргэж, цаашид зохион байгуулах ажлын талаар тодорхой асуудлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас ирэх есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийн сар” болгон зарласан тул энэ хүрээнд их дээд сургуулийн оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай эмнэлгийн удирдлагуудад чиглэл өглөө. Мөн ирэх сарын 22-нд “Автомашингүй өдөр” арга хэмжээг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцохыг даалгасан.

Энэ удаагийн хурлаар дамжуулж эмнэлгийн удирдлагууд өөрсдийн авч хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар мэдээлэл өгч, өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудаа ч НЭМГ-ын даргад дуулгасан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/567 дугаар захирамжийн дагуу зохион байгуулж буй “Эрүүл аян” болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэх, Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл /ДДУХ/-ийн талаар тогтмол мэдээлэл өгөх, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн вакцинаторын мэдлэг чадамжийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ӨЭМТ-д хөнгөлөлттэй эмийн жор бичих ажлыг хүлээгдэл чирэгдэлгүй болгох, ажлын байран дээрх сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг өглөө.



НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
сахилга хариуцлага зарим эмнэлгүүдэд байдаг.үүнийг зохицуулаасай билээ.даатгалаар хэвтээд олигтой эм тариа алгаа.бас өдриын эмчилгээгч олигтойч эм тариа алга.танил талтай бол авах байх.дандаа хэрэггүй хямд хэнч хэрэглэхгүй эм тариа өгдөгөа болиочээ.залуу эмч нар мэдлэг муутай үан харьцаа авах юм алга дүүргиын эмгэлгүүдэд дутагдал зөндөө харагдах юм
Tereh bolon bukh ulsiin emnelguudiin mes zasliin barag bukh emch nar geed helchihed hils bolohgui baikh, emch nar gar haraj emchluulegchiin ar gerees munge avch baina. UUniig daatgaliin systemeer zohitsuulmaar baina. daatgalaar ene uramshuulal helsiig gadaad orond zohitsuuldag tul huvi hund yamar ch daramtgui, getel yaduu ard tumen chin MRI , tomograf gesen unetei shinjilgeenuudiin telberiig huviaraa daaj, mes zasliin oroolt boolt gesen tuslah matetialiig huviasaa gargaj baina,Ene buhen daatgalaar zohitsuulagdaj irgeded daramt ireh huviin emnelegt hevteheer daatgalaas daahgui baina, Telberuudiig huviasaa gargaj mash ikh chiregdej baina, Daatgaliin system chin unegui uichlene gesen ug bish, gehdee ender huraamj telsen hesegt arai eer uilchilgee uzuuldeg yum, Sarangerel said guiai gadaad ornuudad turshlaga sudlaval yasan yum be, daatgal chin estoi hereg boloh yum alga
ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ СОЛЬДОГ АУЛТАЙ. ЭНЭ ОДОО ГЭМТ ХЭРЭГ ҮҮ, ХАРИУЦДАГА УУ.ӨШӨӨРХӨЛ ҮҮ?