...
...

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг, бороо орно

2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Малчид, иргэд, аялагчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

                  2018 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                       

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

 

   

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ