...
...

Д.Сарангэрэл:2020 он гэхэд элэгний ”C” вирусыг 100% устгана

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас жил бүр аль нэг улс орныг сонгож Дэлхийн гепатитийн өдрийг тэмдэглэдэг. Энэ удаад тэд Монгол улсыг сонголоо. Ийнхүү сонгох болсон шалтгаан нь манай улс элэгний вирусыг устгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй болсонтой холбоотой юм.  Элэгний вирусыг устгах, тэмцэх ажлыг зохион байгуулахад зардал их гардаг.  Харин энэ асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулан хэрэгжүүлж байгаа нь зөв менежмент болсон гэдгийг ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Су онцолж байлаа.

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн эхний шат 2018 оны 4 сар хүртэл хэрэгжиж дууссан. Энэ хүрээнд 40-65 насны 353 мянган хүн хамрагдсан. Үүний 30 мянга нь элэгний Ц вирустай, 20 мянга гаруй хүн нь Б вирустай гарч эмчилгээ хийгдэж байна. Харин 2-р шат 15-39, 65 дээш насныхан буюу 1.8 сая хүн хамрагдана. Ер нь манай улс 2020 онд  элэгний  Ц вирусыг хязгаарлах цаашлаад 100 хувь устгана гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.

 

Бэлтгэсэн: Ш.Бат-Эрдэнэ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Балай авгай ёстой хэлгүй юм билээ ийм авгай яг сайд хийж харагдаач олон хүний толгой идсэн гичий САРАНГЭРЭЛ

  • тү5 МАНАНГИЙН ЛУЙВАРЧИДИЙГ ӨӨГШҮҮЛДЭГ телевиз тү 5 мөнөөс мөн дан луйварчидийн талд байдаг нь илт мэдэгдээд байдаг шдээ

  • ХЭЛ МУУТАЙ ТОЛЬТРОО АВГАЙ БӨӨРӨНХИЙ ЯРИАТАЙ СОНИН ЯНХАН

Онцлох мэдээ