...
...

Улсын их сургуулиуд улиг болж, “мода”-наас гарсан гэв үү...

Мөнгөн хонх жингэнэж, өнгийн цэцэг алагласан эрдмийн баярууд төгсгөлийн шатандаа ирж, элсэлтийн ерөнхий шалгалт гэж айхтар том даваа төгсөх ангийнханы толгойд ян хийтэл бууж байгаа энэ цаг үетэй зэрэгцэн “улсын” гэх том нэрэндээ дулдуйдан яваа өнөөх их сургуулиуд нь сургалтын төлбөрөө хэдэн төгрөгөөр нэмэхээ аль хэдийнэ тооцоолсон нь дамжиггүй.

Унтаж буй арслан мэт сүр бараатай ч угтаа бол хэдийнэ улиг домог болоод байгаа  улсын их сургуулиуд өдгөө 70 нас гарч, 80 шүргэж яваа. Тэд чухамдаа хөгжих гэж хөлөө тэмтчин яваа манай орны боловсролын түвшинг тодорхойлоод даруй зуун жилийг үдэх нь. Хүнээр бол өтөл болсон өвгөн буурал, нэгэн зууны туршлага зузаан гэгдэх улсын их сургуулиудтай боловч монголчууд маань нэг ч Нобелийн шагналтангүй ард түмэн гэхэд хилсдэхгүй.

Монгол хүний IQ дэлхийд тавдугаарт ордог гэх боловч өнөөдөр дэлхийд гайхагдах дэвшилтэт технологи, шилдэг бүтээлээрээ эх орныхоо нэрийг гаргаж яваа хүн тэдгээр сургуулиудаас тодорсон уу гэвэл үгүй. Гэвч сургалтын арга барил нь аль хэдийнэ хоцрогдсон ч улсаас татаас авч санхүүждэг, “улсын” гэх тодотголтой улиг болсон нэрэнд нь итгэдэг хэдэн оюутныхаа төлбөрөөр амь зогоож яваа тэдэнд энэ бүхэн падлийгүй.

Иймэрхүү байдлаар хөөрхий түмнийхээ хөлс шингэсэн мөнгийг өндөр төлбөрөөр шулж, эгэл ардын хүүхдүүдийг сургах нэрийн улам бүр “сааж” байгаа улсын их  сургуулиуд “мода”-наас гарч байгаа нь үнэн. Тэтгэлгийн ямар ч сан байхгүй, онолоор “занималддаг” тэдний олон мянган төгсөгчид нь улсын гэх том сургуулийн улаан дипломоо бариад л дэлгүүрийн лангуу бараадсан шиг амьдралаа залгуулж яваа нь өнөөгийн нийгмийн бодит дүр зураг болоод удаж байна.

Гэтэл өнөө ад шоо үзээд байдаг хувийн их сургуулиуд нь сургалтын төлбөрийн тэтгэлэг өндөр, суух орон байр нь хүртэл орчин үеийнх болоод ирлээ. Зарим нь бүр дэргэдээ эмнэлэг бариад, дээвэртээ онгоц буулган эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж үзүүлэхээр зэхэж сууна. Үүгээр ч зогсохгүй, автомашины зогсоолоо давхар шийдээд даруй кампус болон өргөжихөөр төлөвлөж байна. Олон улстай ч гэрээ хэлэлцээр үзэглэж, түмний хүүхдэд мянган боломж олгоод эхэлсэн байх юм.

Улс орон хөгжиж, түмэн олон даяаршиж байна. Ардын хүүхдүүдийг шилж, сонгож авчихаад өндөр төлбөрөөрөө дарамтлан, улсын гэсэн улиг болсон нэрэндээ бардамнан суугаа өвгөн буурал сургуулиуд тэтгэвэртээ гарах цаг хэдийнэ болжээ. Идэр залуухан ч энэ хэдхэн жилийн дотор ихийг бүтээн босгосон хувийн их сургуулиудаа “мода”-нд оруулж, Монгол залуус Монгол оюунаа дэлхийд брэндлэх боломж нэгэнт бүрдээд байна. Тэртээ тэргүй аль нэгэн дэлгүүрийн лангуу, айлын авдрын мухарт хадгалагдах улаан дипломын төлөө улсын сургууль гэх тодотголтой увайгүй газруудад хөлс мөнгө, цаг заваа үрж байхаар сургалтын арга барил, сурах нөхцөл бололцоо гээд аль ч талаараа дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуулиудыг сонгох нь нь хавьгүй илүү гэдэгт олон хүн санал нэгтэй байгаа биз ээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • Хувийн сургуульдаа сураад, 90, 100-тай төгсөхийг чинь хэн ч хориогүй. Хувийн Сарандаваа царайлсан сургуулиуд хуцаж л бай. Та нарт тэр Нобел энэ тэр чинь байгаа юм уу? Мал дээр гарах, барилгад ажиллах ёстой улсуудыг реклам суртачилгаагаар хуурч халаасыг сэгсэрээд эрээн цаас тэврүүлж цуглуулсан хэдэн халтар цаасаа зөв шингээ. Сарандаваа царайлсан жингэрийн ноход хуцаж л байг, жинхэнэ эрдмийг шигшмэл охид хөвгүүддээ өвлүүлдэг улсын хэдэн сургууль жингийн тэмээ шиг урагшилж байна.

  • Монголд хувийн их дээд сургуульд хүүхдээ өгвөл юу ч сурахгүй. Монголын хувийн их дээд сургуулиуд сайн багшгүй. Хичээл нь алдаг оног ордог. Хувийн сургуульд 1-р курст 20-оод оюутан л байдаг. Хагас жилээс оюутны тоо 15 болно. 2-р курст 10-аад оюутан о үлдэнэ. 3-рт курст нь 6-7 оюутан. За тэгээд төгсөхдөө гарын таван хуруунд ч хүрэхгүй тооны оюутан. Ийм цөөхөн оюутантай нөхцөлд оюутнуудбн сурах идэвх ч буурна. Хоорондоо өрсөлдөх, эрднм номондоо шамдах ямар ч сэдэлгүй болно. Угаасаа ийм цөөхөн оюутанд лекц семинар орно гэдэг нь цэцэрлэгийн хүүхдэд үлгэр ярьж өгөхөөс ч долоон дор юм болно. Хувийн сургуульд нэг бүртгүүлээд бичиг баримтаа өгчивөл эргүүлээд авах гэж бөөн хэрүүл хийх болно. Эцэстээ хувийн их дээд сургуульд орвол эрдэм ном сурахгүй. Мөнгийг нь төлөөд цаг нөгцөөвөл 4 жилийн дараа диплом авч болно.

  • Үнэн үнэн нэг ч салбар шинжлэх ухааны дэвшилтэд технологи гараагүй

  • Ажлаа хийж чадахаа байчихсан Хүнд суртал гаргаж Худлаа хөрөнгөтөх гээд ядчихсан Улсын гэсэн нэрэн доор Ул долоож Намд шургаж Нохой нь болчихсон... удирдлагуудтай тийм Сургуулиуд мода-наас гарахгүй гээд яахын Дотроо ажиллаж байгаа багш ажилчид нь ч биеэ тоож Зиндаа гаргаж харьцдаг болсон цаг шдээ

  • вооов үнэн үг хэлчихлээ улсын сургуулиуд өнө удаан жил оршин тотгнож байж хийж бүтээсэн зүйлгүй авилгалд идэгдээд толгойд нь мөнгөнөөс өөр зүйл бодогдохоо байсан шүү. Өмнө нь сайн сайхан боловсрол эзэмшүүлдэг байсан нь тэндээ л юм байгаа биз тэгээд олж авсан өчнөөн жилийн өмнөх тэр нэр хүндээ өдий болтол ашиглаж худлаа чанартай боловсон хүчин гэж ярина үнэн хэрэгтэй зүгээр л тэр Улсын сургуулийг сонгосныхоо төлөө өчнөөн мөнгө төлж диплом худалдан авч байгаа шдээ нэртэй д нь Улсын сургууль төгссөн гэсэн диплом худалдана гээд зар тавьчихаач

  • Үнэний ортой л юм Соц нийгмийн үед Улсын бүх зүйл сайн гэдэг байснаас хүн бүр л Улсын сургууль сайн гэж одоог хүртэл итгэж явдаг. Одоо ч бас өрсөлдөх чадвараа нэмэхгүй бол халаагаа өгөх л хэрэгтэй. Дэлхий дээр эхний 5000 Сургуулийн эгнээнд ч орж чадахгүй байгаа. Аль ч улсын хувийн сургуулиуд угаасаа л өрсөлдөх чадвараараа боловсролын түвшинг өргөөд явдымдөө. Одоо Монголд цаг нь ирсэн бололтой байна. Сайхан мэдээ байна.

Онцлох мэдээ