...
...

”Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн элсэлт эхэллээ

Бид боловсролоороо үнэлэгдэх учиртай нийгэмд амьдардаг. ХХI-р зууныг Технологийн зуун, эсвэл Хятадын эрин гэж янз бүрээр нэрлэдэгийг та бүхэн хаа нэгтээ сонссон л байх. Технологи эсвэл Хятад улс хүн төрөлхтөнийг бүтэн зуун жилийн турш тодорхойлох гол үндэс суурь нь БОЛОВСРОЛ юм. 
 
Өндөр мэдлэг БОЛОВСРОЛТОЙ инженерүүд өнөөдөр та бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утас, ухраадаг сувгийг зохион бүтээдэг. Хэдийгээр нийт хүн амд эзлэх эрдмийн зэрэгтний хувь бага ч Хятадын эдийн засгийн хөгжлийг хар багаас нь бэлтгэж, өндөр хөгжилтэй оронд БОЛОВСРОЛ эзэмшүүлсэн залуус тодорхойлдог. 
 
Манай улсын хувьд өнгөрсөн зууны хагасаас л эрдмийн зэрэгтэй академик боловсолтой мэргэжилтэнг бэлтгэдэг болсон билээ. Дэлхийн хамгийн өндөр настай их сургууль Морокко улсад 858 онд үүсгэн байгуулагдаж байсантай харьцуулахад саяхан мэт боловч хүний бүхэл бүтэн хоёр үе гэж тооцвол арга туршлага, бааз суурь, боловсон хүчний хувьд бүрэн төлөвшихөд хангалттай хугацаа билээ. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үр дүнд олон зүйл нийтэд нээлттэй, чөлөөтэй болсоны нэг нь төрийн бус өмчийн боловсрол сургалтын байгууллага буюу хувийн их дээд сургуулиуд юм. Нэгэн үе 200 дөхөөд байсан хувийн их дээд сургуулиуд төрийн хэтийн бодлого болон нийгмийн шаардлагаас шалтгаалаад өдгөө 70 орчим нь тунаж үлджээ. Цаашид ч зах зээлийнхээ жамыг дагаад улам цөөрөх нь дамжиггүй бөгөөд тэр хирээрээ бүр л чанаржих нь дамжиггүй юм. 
 
"Цэцээ Гүн" Менежментийн дээд сургууль нь үүсгэн байгуулагдсанаас хойш  хорьдох элсэлтээ авахад бэлэн болоод байна. Тус сургууль нь анхнаасаа л Менежмент буюу Удирдахуйн ухааны чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрчээ. Хорин жилийн өмнө эрдэмтэн багш нар болоод үүсгэн байгуулагчдынхаа тулгыг нь босгож, галыг нь асааж өгсөн тус сургуулийн хувьд өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн гол зүйл нь чанартай боловсролыг олгож ирсэн явдал болов уу. Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд бид дараагийн хорин жилийн хөгжлийг тодорхойлох зорилгоор өнгө төрхөө өөрчлөж, ирээдүйн улс орны хөгжлийг өөрийн эзэмших академик боловсролоороо тодорхойлох оюутан залууст хандсан томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна. Бидний хэрэгжүүлэх олон олон давуу талт хөтөлбөрүүдийн үр дүн нь хувь хүний хөгжил, карьераар тогтохгүй боловсролын салбар, цаашлаад улс орны хөгжлийн гол түлхүүр нь болох болно гэдэгт бид итгэж байна. 

 

“БИД ТАНЫГ БОЛОВСРОЛД ХӨТӨЛНӨ БОЛОВСОЛ ТАНЫГ АМЖИЛТАНД ХҮРГЭНЭ”

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ.

Өдрийн ангидаа

  • Санхүүгийн удирдлага
  • Хүний нөөцийн удирдлага
  • Нийтийн удирдлага
  • Маркетингийн удирдалага
  • Компьютерийн программ хангамж
  • Япон хэлний орчуулагч, багш
  • Англи хэлний орчуулагч, багш мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Хос дипломтой 2+2 хөтөлбөрийн ангидаа

  • Бизнесийн удирдлага
  • Санхүүгийн удирдлага
  • Маркетингийн удирдлага мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Тус хөтөлбөр нь “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуульд 2 жил Япон улсын “Кюүшүгийн Мэдээлэл Зүйн Дээд Сургууль”-д 2 жил суралцаж Хос дипломтой төгсөх төгсөх бөгөөд “МОНГОЛ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР ЯПОНЫ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ” олгож байна. 

Сургуулийн хаяг холбоо барих:

Хичээлийн байр-1: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, ЦЭЦЭЭ гүн байр,

Утас: 99994287, 70162668, 91102668

И-Мэйл: info@tsetsee-goun.edu.mn

Вэб сайт:http://www.tsetsee-goun.edu.mn/

Онлайн бүртгэл: http://tsetsee-goun.edu.mn/elselt/

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ