...
...

МҮИС-ийн 20 жилийн ойн ОНЦГОЙ БЭЛЭГ задарлаа

Монголын хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулиас 20 жилийн ойн баяраа тохиолдуулан 2018-2019 онд шинээр элсэгч оюутан залуустаа зориулсан ОНЦГОЙ БЭЛЭГ задалж байна. Тус сургуульд бүртгүүлэн шинээр элсэж орсон оюутнууд ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд дараах бэлэгнээс сонгох боломжтой боллоо.

Тухайлбал элсэлтийн бүртгэлд хамрагдаж, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн 2000 оюутанд урамшууллын ваучер, 700 оюутанд “Оюутны орон сууц”-анд нэг жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх олгох бэлгээ задаллаа. Мөн энэхүү ваучераар МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клуб болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, бокс зэрэг 20 гаруй клубт хөнгөлөлттэй үнээр хичээллэх, тус сургуультай хамтран ажилладаг худалдаа үйлчилгээний газрууд болон томоохон дэлгүүрүүдэд онцгой эрхээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх, цаашилбал “Капитрон” банкны аль ч салбараас урамшууллын ваучераа бэлэн мөнгөөр солиулж авах зэрэг олон төрлийн сонголтыг санал болгож байна.

Дэлхийн оюуны брэнд сургууль гэгддэг МҮИС-ийн 20 жилийн ойн хүрээнд барьж буй энэхүү ОНЦГОЙ БЭЛЭГ-т шинээр элсэгч бүхий л оюутан залуус хамрагдах боломжтой юм. Харин эдгээр урамшуулалд хамрагдсан оюутнууд 2018-2019 оны бусад хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

МҮИС-д шинээр элсэгчид онооны дарааллаас хамааран дараах урамшуулалд хамрагдана. Үүнд:

700-800 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 1.5 сая төгрөгийн ваучер эсвэл “Капитрон” банкнаас бэлэн мөнгө болгон авах
600-700 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - Нэг сая төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх + 300.000 төгрөгийн ваучер
480-600 оноо /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 650.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 1 жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх
410 онооноос дээш /суурь хоёр хичээлийн ЭЕШ-ын оноо/ - 400.000 төгрөгийн ваучер эсвэл оюутны орон сууцанд 60 хувийн хөнгөлөлттэй орох эрх

Шинээр элсэгч оюутан залуус ваучераа авахдаа МҮИС-д суралцах эрхийн бичиг, сургалтын төлбөр төлсөн баримтын хамт наймдугаар сарын 31-нээс өмнө сургуулийн Санхүүгийн албанд биечлэн авчирч өгнө. Мөн эдгээр ваучерыг хүссэн үедээ “Капитрон” банкны аль ч салбарт хандаж, өөрийн иргэний үнэмлэх, ваучер болон МҮИС-д суралцах эрхийн бичгийн хамт авч очин бэлэн мөнгөөр солиулах боломжтой юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ