...
...

10,11,19,21 хороонд нийт 49.500 м.кв талбайн замыг хусч, тэгшилсэн байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГазар 10,11,19,21 дүгээр хорооны гэр хороолол дундах зам засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал 10 дугаар хороонд 8.580 м.кв зам талбайг хусч тэгшилсэн бол 11 дүгээр хороонд нийт 29.100 м.кв талбайн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин 19 дүгээр хороонд 10.500 м.кв талбайн замыг тэгшилсэн бол 21 дүгээр хороонд өнөөдрийн байдлаар  1.320 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн байна.

Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 49.500 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • 13 хороолол 84 сургуулийн урд уулзварыг засмаар бна. Байнгын түгжрэлтэй бдаг. Эргэж бга хэсгийн өргөсгөөд явган замын өргөсгөх гэрлийн шонгийн шилжүүлмээр бга юм. Дүүргийн замын цагдаад хандаад 8 жил болж бна даа.дэргнд нь бга барилгын шатыг багасгаж иргэдий явган замыг өргөсгөж болох уу. Сургуулийн хүүхдүүд байнга я.даг газар шүү дээ. БЗД ийн засаг даргаа

Онцлох мэдээ