...
...

Ямар ч сэтгэлийн хаттай хүнийг уярааж чадах 26 зураг. Эдгээр зургуудын түүх таныг гайхшруулах болно

Зураг бүхэн өөрийн гэсэн түүхтэй байдаг. Ихэвчлэн адал явдал болон хөгжилтэй агшнууд гэрэл зурганд буух боловч, зарим зургууд хүний сэтгэлийн нарийн утсыг хөнддөг. Эдгээр зургийн цомог таны сэтгэлийг хөдөлгөхөөс гадна зарим зургуудын ард уйтгар гунигтай түүхүүд ч бий.

Ингээд хамтдаа гайхалтай түүхүүдийг өөртөө шингээсэн 26 зургийг үзэж сонирхоцгооё.

 
 
 

26. 60 жилийн өмнө хүүдээ англи хэл заасан цагаач аав өөрийн хүүгийнхээ бичсэн номыг номын дэлгүүрээс худалдаж авч буй агшин

 

 

25. Үерт нэрвэгдсэн ард иргэдийг аюулгүй явуулахын тулд өөрсдийн биеэр гүүр болон хэвтэж буй цэрэг эрс

 

 

24. Энэ залуу уг охиныг Лас Вегаст болсон буудалцааны үеэр хамгаалжээ. Төд удалгүй тэр охинд гэрлэх санал тавьсан бөгөөд хосуудын хурим энэ зун болох гэнэ.

 

 

23. Тэргэнцэр дээр суудаг найзыгаа бороонд норохоос сэргийлж, өөрийн шүхрээрээ найзыгаа борооны уснаас халхалж буй залуу.

 

 

22. Манай найз хорт хавдартай тэмцэх үүднээс үсээ хусуулахаар болсон. Түүний аав нь ч гэсэн хүүгээ дэмжиж үсээ хусах шийдвэр гаргасан юм.

 

 

21. “Манай нохой амьсгал хураах үед хөрш айлын маань хүүхэд бидэнд ил захидал явуулсан. Тэр захидалд өөрийн нэрээ бичилгүй, ээжийнхээ нэрийг бичиж, бидэнд эмгэнэл илэрхийлсэн нь миний сэтгэлийг хөдөлгөж байлаа.”

 

 

20. Уг Америк хурандаа өөрийнхөө амьдралыг төрсөн эх болох Япон эмэгтэйг хайхад зориулжээ. Тэр түүнийг олсон бөгөөд төрсөн эх нь өөрийнх нь нэрээр зоогийн газар ажиллуулж байсныг олж мэдсэн байна.

 

 

19. “Миний эхнэр 13-18 настай байх үедээ бусдад үргэлж тусалдаг байсан. Харин энэ 7 хоногт тэр амьдралынхаа туршид ойлгож, ухаарч авсан зүйлдээ түшиглэж бичсэн номынхоо нээлтийг хийсэн. Би түүгээр үнэхээр их бахархаж байна.

 

 

18. “Ээжийнхээ газар дээр очсоны дараа миний найз, эргэн тойронд нь байгаа газруудыг цэвэрлэж, бурхан болсон хүүхдүүдийн булшны чулууг цэвэрлэж байв.”

 

 

17. “Шинжилгээний хариу гарснаас хойш 800 өдрийн дараа миний 7 настай хүүхэд өнөөдөр сүүлийн удаа үсээ хусах гэж байна.”

 

 

16. Би өөрийнхөө саяхан авсан гөлгийг хөрш айлынхаа эмчлүүлж байгаа өндөр настанд өгсөн. Тэд үнэхээр сайн найзууд болсон.

 

 

15. Энэ охины аав нь охиныхоо оролцож буй үдэшлэгт очиж охиноо харж чадахгүй, сэтгэл дундуур байсан учир түүнд гэнэтийн сюрприз барихаар шийджээ.

 

 

14. “Өнөөдөр би эдгээр муужгайнуудыг олсон. Тэднийг гэх өөр хүн байхгүй учир эхнэр бид хоёр тэдний шинэ гэр бүлийнхэн болохоор шийдсэн.”

 

 

13. Гэр бүлийнхнийгээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр бүгдийг нь амиа алдсан гэж боддог байсан 102 настай өндөр настан ач хүүтэйгээ уулзаж буй сэтгэл догдлуулам агшин.

 

 

12. Миний очдог нохойны паркад яагаад их хэмжээний теннисний бөмбөг байдаг байсныг маш их гайхдаг байлаа.

 

 

11. Энэ залуугийн ангийнх нь найзуудад түүний шинээр авсан пүүз үнэхээр их таалагджээ. Иймд тэр найзууддаа өөрийн авсан пүүзнээсээ цоо шинийг авч өгчээ.

 

 

10. “Миний хаски нохой хараагүй болж байгаа бөгөөд түүнд тавцан дээр зогсох таатай байдаг байсан учир бид түүнийг тавцан дээр байлгахын тулд гриллийг тэнд тавьсан юм.”

 

 

9. Өөрийгөө удирдах чадваргүй болсон эзнээ гудамжинд өөрийн биеэр хамгаалж буй нохой.

 

 

8. “05/04 бол Голландын хувьд дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгсдийг дурсан санах өдөр юм. Оройны 20:00 цагийн үед чимээгүй байж, хүмүүс эмгэнэл илэрхийлдэг. Галт тэргүүд хүртэл зогсдог бөгөөд энэ мөчид пицца хүргэгч залуу эмгэнэл илэрхийлж зогсож байна.”

 

 

7. “Намайг явган аялал хийж байх үед миний нохой сарвуугаа гэмтээсэн. Энэ үед миний найз сэтгэл гаргаж, түүнийг бүх л өдрийн турш үүрч явсан.”

 

 

6. “Миний өвөө саяхан таалал төгссөн. Зургийн цомгоо үзэж байхдаа би түүнийг надтай нинтендо тоглож байх үеийн зургийг харсан. Тэр миний тоглоомонд дурлах хүсэл тэмүүллийг бий болгосон хүн.”

 

 

5. “5 сарын өмнө хараагүй болсон 14 настай энэ нохой надад маш их итгэж, анх удаагаа гадуур гарч байна.”

 

 

4. “Хог хаях гээд явж байх үедээ энэ бяцхан амьтныг олж харсан. Тэр намайг хармагцаа над дээр ирсэн бөгөөд төд удалгүй над руу үсэрч, зураг дээр гарсанчлан эрхэлж эхэлсэн. Миний сэтгэл үнэхээр уярсан.”

 

 

3. Энэ өндөр настай эмэгтэй ярьж чаддаггүй ч гэлээ өөрийн ач хүүдээ хэрхэн дохионы хэлээр ярихыг зааж өгч байна.

 

 

2. “Миний үзэсгэлэнтэй ээж тархины хорт хавдрын мэс засалд орохын өмнө. Тэр мэс засалд орохоосоо өмнө инээмсэглэж байсан бөгөөд надад амьдралд юу ч тохиолдсон гэлээ, үргэлж инээмсэглэж байхыг зөвлөсөн.”

 

 

1. Энэ эрхэмд шүхэр болон борооны цувны аль нь ч байхгүй. Гэвч тэр өөрийн нохойг борооны уснаас халхалж байна.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ