...
...

Л.Месси ялагдлаас болж уйлдаг

Лео Месси өөрт нь ирж байгаа шүүмжлэлүүдээс болж уйлдаг гэнэ. Леогийн ээж Селия Куччитини “AS” сонинд өгсөн ярилцлагадаа үүнийг нь илчилжээ.

Тэрээр “Хүмүүс Леог шүүмжлэлд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, хариуцлагаа ухамсарлахгүй байна гэж ярьж байгаа нь худлаа. Үнэн хэрэгтээ бол тэр талбай дээр харагдаж байгаа шигээ биш. Ялагдлаас болж шаналж уйлдаг шигээ  шүүмжлэлээс болж шаналж, уйлдаг. Шүүмжлэл түүнийг ч биднийг ч адилхан шархлуулж байна” хэмээн ярьжээ.

Аргентиний шигшээ энэ сарын 16-нд Исландтай тоглоход Л.Месси 64 дэх минутад 11 метрийн торгуулийн цохилт алдсан. Харин өнгөрсөн шөнө Хорватад 0:3-аар хожигдож, хэсгээсээ гарч чадахгүй байх магадлалтай болсон билээ. 

эх сурвалж Eagle.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ