...
...

ДАШТ-2018:Барселона клубын супер од Луйс Суарес эх орондоо чухал хожил авчирлаа

РОСТОВ ХОТЫН РОСТОВ ЦЭНГЭЛДЭХ 

УРУГВАЙ 1:0 САУДЫН АРАБ

Уругвайн шигшээ багийн довтлогч Луйс Альберто Суарес эхний хагасын дунд буюу 23 дахь минутад тоглолтын тооны харьцааг нээлээ. Тэрбээр ийнхүү ДАШТ-ний хүрээнд зургаа дахь гоолоо оруулж байгаа нь энэ юм.

Барселона клубын супер од Луйс Суарес эх орныхоо нэрийн өмнөөс тун чухал гоол оруулснаар Уругвайчууд хэсгээс шалгарах нь тодорхой боллоо. Харин Саудын Араб хэсэгтээ хоёр хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлэхээр болж байна.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ