...
...

ФОТО: "Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнгээс

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн “Хичээнгүй сайд” Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэрийг дэлгэсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд  нээлтээ хийв.

Энэ бол XX зууны түүхэнд эрдэм ухаан, гавьяа зүтгэлээрээ тодрон мөнхөрсөн төрийн хийгээд бичгийн их эрдэмтэн, ард олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан “БНМАУ-ын анхны Ерөнхий сайд” Б.Цэрэндоржийн 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг түүний үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор БСШУСЯ, Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран зохион байгуулав.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ