...
...

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олон цусаа хандивлалаа

Өнөөдөр “Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна. Жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Олон улсын цусны донорын өдөр” болгон 2004 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэ сарын 13-нд буюу өчигдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цусаа хандивлах үйл ажиллагааг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд НЭМГ-ын мэргэжилтнүүд идэвхи санаачлагатай оролцож, эрүүл энхийн эрхэм үйлсэд гар бие оролцсон юм. Цус нь төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчин гэх мэт олон төрлийн өвчин эмгэгийн үед өөр юугаар ч орлуулах боломжгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл юм.

Тэгвэл бусдад амьдрал бэлэглэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин их буян, хэмжээлгүй их хүмүүнлэгийн үйлс билээ. Тэр ч утгаараа, таны нэг удаагийн өгсөн цусаар гурван хүний амь аврах боломжтой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ