...
...

XMF ээлжит LIVE дээр УКА рэппэр ЦЭЦЭ-д зохисгүй зан гаргалаа

Энэ лайв өчигдөр буюу 6 сарын 11-нд болсон бөгөөд Ука, The Voice шоуны ялагч Энгүүн, рэппэр Цэцэ нар оролцсон юм. Эхний ээлжинд Ука-гаас хөтлөгч маань асуух зүйлээ асууж Ука-гийн чөлөөт орон зайг хангалттай сайн гаргаж өгсөн юм. Ука рэппэр Цэцэ-г ярих үед Энгүүнтэй марзагнаж утсаар ярьж чанга чанга инээж өөрийн хуудсаар лайв хийв. Мөн тэгээд ч зогссонгүй зургаа үзэн инээж хөтлөгч залууг Цэцэ-тэй ярьж байхад нь татан зургаа харуулж байв. Хөтлөгч залуу ч юу хийж байгаагаа мартан өөр зүйлрүү сэдэв хазайж эхлэх нь тэр Цэцэ-г гэнэт санаж дахиад яриа хийж байхад нь Ука мөн л элдвийн болох болохгүй зүйл хийж байв. Рэппэр Цэцэ Укагаас аргаа ядан чимээгүй сууж байгаач би гоё юм ярих гэсэн юм гэтэл Ука өөрийн утсаар лайв хийж байсан үзэгчид рүүгээ "ёоо Цэцэ-д загниулчихлаа" гэж хэлээд бид 2 гарч байя гээд гархад тэвчээр алдагдсан рэппэр Цэцэ би гарч болно гээд гарж одов. "Зэвүүн яриа" нэвтрүүлэгээр Цэцэ-г ямар төлөв даруу,зөв бодолтой хүн бэ? гэдгийг бүгд л мэдсэн буй за.

Ука өөрийн нүүр хуудаснаас та бүхнээс уучлалт гуйя түгжрэлд яваад их стрессдсэн байна гэв.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ