Монгол Улсын СТА Б.Баатархүү, О.Тэмжүүжин, Г.Нарансолонго, Д.Түвшинтөр болон залуу жүжигчид хамтран Эмоци продакшинг байгуулж байсан бол өдгөө хоёр нас хүрч байна. Энэ хугацаанд “Гурван найз” 40 ангит кино, таван хошин шоу тоглолт, Гурван найз “Яасан байх нь уу” МУСК үзэгчдийн хүртээл болгож үзэгч түмэндээ хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Эмоци хамтлаг хоёр жилийн ойдоо зориулан “Инээмсэглэл мандтугай” хошин шоу тоглолтыг тавдугаар сарын 15 буюу өчигдрөөс эхлэн өдөр бүр СТӨ-д тоглож эхэллээ. Тоглолт гурван цаг орчим үргэлжлэх бөгөөд номер бүр нь элэг хөшөөм, үзэгчдийн алга ташилт дүүрэн байлаа. Уур бухимдал, стресс дүүрэн нийгэмд нэг оройг ч гэсэн элгээ хөштөл инээж өнгөрөөхийг үзэгч түмэндээ хүсье.
Тоглолтын үеэр тус продакшны жүжигчин СТА Б.Баатархүү болон Г.Нарансолонго нартай ярилцлаа.
-Хамтлагаа хэрхэн байгуулж байснаа хуваалцаач?
-Хоёр жилийн өмнө Эмоци хамтлаг Спортын төв ордны ард талд жижиг өрөө түрээслээд эхэлж байсан. Суух сандал, аяга ч байхгүй байлаа. Яг л залуу хосууд хэрхэн гэр бүл болдог билээ. Түүн шиг л бүх зүйл тэгээс эхэлж байсан бол хоёр жилийн дараа багагүй уран бүтээлийг тууриван айлын дайтай айл болох гээд л зүтгэж явна.
-Та хамтлагийнхаа хамгийн ахмад нь залуучууддаа зааж зөвлөх зүйл их үү?
-Манайх их нээлттэй. Залуу жүжигчдээ аль болох дэмжиж, тайзан дээр түлхүү гаргахыг хичээдэг. Алдаан дээр нь зөвөлгөө өгч, ярилцдаг. Хөдөлмөрлөж байгаа хүүхдүүд нь эхнээсээ олон түмнээ танигдаж байна. Хэн хөдөлмөрлөж байгаа нь дээшээгээ ахиж байгаа.
-Хошин урлаг ямар ч үед үзэгчдээр дүүрэн байдаг. Хүн инээлгэнэ гэдэг хэр хэцүү ажил вэ?
-Хүн инээлгэнэ гэдэг их хэцүү. Хэрийн жүжигчний хийж чаддаг зүйл биш. Манай нийгэм их стресстэй байна. Тэр утгаараа хошин урлаг үзэгчгүй болно гэж байхгүй. Хүн инээлгэнэ гэдэг хэцүү хэрнээ хамгийн сайхан ажил гэж боддог.
СТА жүжигчин Г.Нарансолонго: Эмоци Эх үрсийн баярт зориулж “Цондоолой Цүндээлэй” жүжгийг тавина
-Анх продакшнаа хэрхэн байгуулж байв?
-Анх Б.Баатархүү ах, Төтө Тэмкэ бид дөрөв хэдэн залуучуудтай нийлж эхэлж байлаа. Өнөөдөр манай хамтлаг өнөр өтгөн болсон байна. Анх бидэнд өөрийн гэсэн микрофон ч байхгүй байсан бол хоёр жилийн хугацаанд их зүйл хуримтлагддаг юм байна. Байгуулагдсанаасаа хойш үзэгчдэд хүргэсэн тоглолтуудаасаа шилдгийн шилдэг гэснийг нь шилж энэ тоглолтондоо оруулсан. Тиймээс үзэгчдийг бидний хоёр жилийн ойн баярыг хамт хуваалцан, инээдээр цэнэглэгдээрэй гэж урьж байна. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан үзэгчиддээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Цаашдын уран бүтээлийн зорилго юу байна. Үзэгчиддээ ямар шинэ уран бүтээл хүргэхээр төлөвлөж байна вэ?
-Маш их зүйл бодсон байна. Ойрын төлөвлөгө гэвэл тоглолтынхоо хажуугаар бид хүүхдийн жүжгэнд орж байгаа. Эх үрсийн баярт зориулж бяцхан үзэгчиддээ “Цондолой Цүндэлэй” жүжгийг тавина. Мөн зургаадугаар сарын 15-аас эхлэн Боловсрол телевизтэй хамтран цоо шинэ телевизийн сриал руу орно. Зураг авалт зургаадугаар сарын 15-аас зураг авалт эхлэж зунжингаа зураг авч, намраас үзэгчдийн хүртээл болно. Энэ мэт олон уран бүтээлийг үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байна.
huts!
Яагаад ийм тэнэг гарчиг тавьдгийн танайх үнэхээр уншигчгүй болтсон сүйрч байгаа ямарч мэдлэг боловсролгүй сэтгүүлчтэй газар байна шд.
tootoo ni tegeed yasiin. Bi law tyynd uneheer durgui.
Гарчиг нь нэг их гомдол тээсэн, ямар гээчийн бичвэр вэ