...
...

18 жилийн өмнө: Владимир Путины тангараг өргөсөн өмнөх ёслолууд...

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр 2000, 2004, 2012 онуудад сонгогдож байсан бөгөөд өнөөдөр тэрээр дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний тангаргаа өргөх гэж байна.

Яг 18 жилийн өмнө буюу, 2000 оны тавдугаар сарын 7-нд Владимир Владимирович Путин анхны тангараг өргөх ёслолоо хийж байсан билээ.

Тэр үед Путин 47 настай байлаа. Тухайн үед түүнийг таних хүн ховорхон байв. "Who is mister Putin?" хэмээн тэр жилийн Давосын чуулга уулзалт дээр асууж байсан гээд бод доо.

Мистер Путины өнгөрсөн 18 жил рүү илүү гүнзгий нэвтрэхийн тулд дараах бичлэгүүдийг сонирхуулахыг зорилоо.

Инаугурация Путина (ОРТ,07.05.2000)

Цаашаа явцгаая. 2004 он. Ноён Путин гэж хэн болохыг Орос орон болон дэлхий дахинд сайн мэддэг болсон байв.

Инаугурация Путина-2 (Первый канал, 07.05.2004)

Ингээд эцэст нь, 2012 оны тавдугаар сарын 7. Владимир Путины гурав дахь удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа.

В.Путин. Инаугурация 07. 05. 2012

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ