ОХУ-ын дахин сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 7-нд буюу өнөөдөр тангаргаа өргөнө хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдээлсэн билээ.
“Орос орон ерөнхийлөгчөө сонгочихлоо. Тавдугаар сарын 7-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Засгийн газар Үндсэн хуулийн дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж Медведев өнгөрсөн зургаан жилийн тайлангаа Төрийн Думд илтгэх үедээ мэдэгдсэн аж.
Засгийн газрын өнгөрөгч жилүүдэд хийж гүйцэтгэсэн бүхий л ажлууд парламентын гишүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн хэмээн Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.
2012 онд Владимир Путин тангараг өргөх ёслолоо хийснээс хоёр цагийн дараа ерөнхий сайдад Дмитрий Медведевийн нэрийг дэвшүүлж байсан бөгөөд энэ удаад ч мөн удалгүй шинэ ерөнхий сайдын нэр зарлагдах байх гэж олон нийт таамаглаж байгаа бололтой.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс ерөнхий сайдын нэрийг өнөөдөр өргөн барьсан тохиолдолд маргааш болох Төрийн Думын хурлаар энэ асуудал хэлэлцэгдэн батлагдах аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ерөөсөө хөгждөггүй Орос орон гэж... нэг хүний дарангуйлалд шаналж зовсон ард түмэн юм даа...
puting eserguutsen zagsaal orosd sayhan bolson shd
Amjilt
saikhanch yumaa.Uls oron tsegtsendee baina gedeg l ene baikhdaa,Manaikh khezee iim bolokh bol,Bolooguidee,,,,,
Түүнд одоо В.Медвьедев хэрэггүй болсон .
unen mundag umaa,tehed manaid heden saraar sunjruuldag biz de