Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг 2015, 2016 онуудад Монгол Улсын Их Хурал тус тус нөхөн томилсон бөгөөд эдгээр албан тушаалтны ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, жилээс жилд үйл ажиллагаа нь уруудаж байгааг олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагын дүгнэлтээс харж болох юм.
Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын Авлигын төсөөллийн индексийн дүнг гаргаж танилцуулдаг бөгөөд тус байгууллагын дүгнэлтээр манай улс 2012 онд дэлхийн 176 улсаас 94, 2013 онд 177 улсаас 83, 2014 онд 175 улсаас 80, 2015 онд 168 улсаас 72 дугаар байрыг тус тус эзэлж байсан бол Авлигатай тэмцэх газрыг Х.Энхжаргал, Ц.Нямдорж нар удирдаж эхэлснээс хойш буюу 2016 онд 176 улсаас 87, 2017 онд 180 улсаас 103 дугаар байранд тус тус орж, өмнөх байруудаасаа ухарсан үзүүлэлттэй байна.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нөхөн томилсон учраас өмнөх даргын алба хашиж байсантай нийлээд томилгоот хугацаа нь дуусаад байгаа билээ. Ингээд АТГ-ын удирдлагуудыг шинээр томилох талаар олон нийтийн нээлттэй санал асуулгыг явуулсны үндсэн дээр хамгийн олон санал авсан хоёр хүний нэрийг Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн юм.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга, дэд даргад нэрийг нь өргөн бариад буй Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарыг олны танил биш болох талаар хүмүүс ярьж, бичиж эхлэв.

Хурандаа Д.Даваа-Очир
Тэгвэл төрд мэргэжлээрээ олон жил ажилласан, гүйцэтгэх ажлын туршлагатай хүн олны танил байх боломжтой юу? Цэрэг, цагдаа, тагнуул гэх мэт онцлог мэргэжлийн салбарын удирдах ажилтнууд элдэв сенсацид өртөөд л, зурагтаар гараад л, мэдэгдэл хийж “тодроод” байдаг бол хэр зохистой вэ?
Монголын нийгэм, улстөрийн өнөөгийн нөхцөл байдал авлигад идэгдсэн, шүүх хуулийнхныг шударга бус байгаад иргэд олон нийт бухимдалтай байгаа учраас АТГ-ын шинэ даргын томилгоо олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Тиймээс ч АТГ-ын дарга, дэд дарга хэн байх талаарх санал асуулгад "хүчний" гэгддэг байгууллагынхан илүүтэй сайн оролцсон бололтой.
Ингээд олон нийтийн сүлжээний нэгэн хэрэглэгчийн бичсэн саналыг хувийн зүгээс дэмжин, сонирхуулахыг зорилоо.
“Мэргэжлийн хүн мэргэжлийн ажилд томилогдох гэж байгаад баяртай байна. Цэрэг цагдаа тагнуул ямар нарийн шат дараалалтай бэлтгэгддэгийн зах зухаас нь харсан хүний хувьд АТГ-ын даргад нэр дэвшиж байгаа хурандааг чин сэтгэлээсээ дэмжиж байна. Хурандаа гэдэг мэдээж хийх ажилгүйгээсээ болоод ичих нүүргүйгээр гудамжинд хашгичиж яваад авчихдаг цол биш. ОХУ-д цэргийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалах хэмжээнд хүрнэ гэдэг МУИС юм уу, Шихихутагийн эрхзүйн оройн анги төгсчихөөд өөрийгөө хуульч гэж эндүүрч явахтай зүйрлэх юм биш. Ингээд бодохоор нэр дэвшигч бол "ТОМ" хүн юм. Хүнийг олны танил биш гэж гоочлох хамгийн тэнэг хэрэг. Салбар бүрийн жинхэнэ мэргэжилтнүүд далд байдаг (Мэдээж, угаасаа ажил нь олны нүдэн дээр ил байдаг дуучин, жүжигчин, бүжигчин, алиалагч, сурвалжлагч энэ тэр бол өөр л дөө). Мэдлэг мэргэжлээ дээшлүүлж сурч боловсорч ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнд олны өмнө "од" болж явах зав байхгүй байж таарна. Тэр тусмаа цэрэг цагдаа тагнуул гэх мэт онцгой мэргэжлүүд онцгой далд байх учиртай”...
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Эхлээд хуулиа уншчихаад дараа нь элдвийн юм сараач. Ерөнхийлөгч чинь өөрөө хуулиа зөрчөөд байхад юун тэр АТГ-ын даргын нэр мэр. Энэ улсад чинь хуулиа дагах мөрдөх хүн гэж байна уу???
Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ