Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын дурсгалд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнүүд Европ тивд явагдаж байна. Ле Бурже-д гэхэд, орос, францын ахмад зүтгэлтнүүд “Нормандия-Неман” домогт нисэхийн хорооны нисгэгчдийн дурсгалыг хүндэтгэжээ.
Тус хороо 1942 онд үүсэн байгуулагдаж, Шарль де Голлийн шийдвэрээр Улаан армийн бүрэлдэхүүн хэсэгт орж байсан аж. Ингээд франц нисгэгчид Курскийн тулаан, Белоруссийн ажиллагаа, Дорнод Прусст фашистуудыг бут ниргэх үйлсэд баатарлагаар оролцон, 42 нисгэгч амь насаа алдаж байв.
Харин Австрийн Вена хотноо, “Ялалтын дуунууд” олон улсын марафон арга хэмжээний хүрээнд Турецкийн найрал дуулсан байна. Тоглолт Карлплацын талбай дээр явагдсан бөгөөд тэнд мянга гаруй үзэгчид цугларсан байжээ.
Дараагийн тоглолтууд Берлин, Минск хотноо болох бөгөөд дайны он жилүүдийн алдартай дуунууд эгшиглэсээр байгаа аж. Харин Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-нд Москва хотноо Белоруссийн галт тэрэгний буудлын талбай дээр жүжигчид ая дуугаа өргөнө.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250