...
...

Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчоодын орох чиглэлийг 3 эгнээгээр 24 цаг ажиллуулна

Шалган бүртгэх товчоодоор нэвтрэхэд түгжрэл үүсч байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчоодод ажиллав.   Тус товчоодоор  авто тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх боломжийг ханган  орох чиглэлийг 3 эгнээгээр 24 цаг ажиллуулах, Мал эмнэлэгийн ариутгалын постыг   300 метр зайд байрлуулах, зам дээр асгарсан хайрга, чулууг цэвэрлэж, тогтмол хяналт тавьж  ажиллах үүргийг  холбогдох албан тушаалтнуудад  өглөө  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ